ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР СОНГОГДСОН ШҮҮГЧ Б.ГАНТӨГСТ ШҮҮХИЙН ТАМГА ТЭМДГИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
2025-12-25 00:00:00 | 59Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 186 дугаартай зарлигаар Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Тумагийн Цэцэгмаа хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул өөрийн хүсэлтээр Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан, Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр тухайн шүүхийн Ерөнхий шүүгчээр Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Бямбажавын Гантөгсийг сонголоо.
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгогдсон шүүгч Б.Гантөгст тухайн шүүхийн Тамга тэмдгийг гардуулан өгөх ёслолын ажиллагааг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.