Сум дундын анхан шатны шүүхийн танилцуулга

 

1926 оны эхний хагаст хошуудын ардын хурлыг зарлан хуралдуулж 71 хошуунд ардын шүүхийг сонгон байгуулсан бөгөөд манай улсын анхны 5 аймгийн шүүхийн нэг болох "Чандмань уул аймгийн шүүх” байгуулагдсанаар Ховд аймгийн шүүхийн анхны суурь тавигдсан юм.

Ховд аймгийн Шүүх нь анх шүүхийн дарга, байцаагч, галч, зарлага гэсэн 4 орон тоотой одоогийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудыг харьяалан ажиллахаар зохион байгуулагдсан байна.

1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлан гаргаснаас хойш 1993 онд Шүүхийн тогтолцоог шинэчилж бүх шатны шүүхийн шүүгчдийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс сонгон шалгаруулж өргөн мэдүүлснээр Монгол улсын Ерөнхийлөгч томилох болсон.

Мөн 1993 оноос Шүүхийн ажлын байгууллага бөгөөд шүүх түүний ажилтны өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах, үүрэгтэй Тамгын хэлтэс аймаг нийслэлийн шүүхэд ажиллах болсон.

Шүүгчдийн өдөр тутмын үйл ажиллагаа, бичиг техникийн ажилд туслуулах, шүүхийн практикийг нэгтгэн судлуулж дүгнэлт хийж байх зорилгоор шүүгчийн туслах, мөн шүүх хуралдааны дотоод журмыг сахиулах, шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий цагдаа ажиллаж байна.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь дараах бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна

 

 

Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа

 

http://court.kho.gov.mn/uploads/posts/image/shuugch/tsetsegmaa.jpg

1967 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн
1990 онд Хууль цаазын дунд сургууль,
1996 онд МУИС-ийн ХЗС-ийг төгссөн, хуульч
1990-1991 онд Ховд аймгийн Архивт архивч
1991-1992 онд Хууль зүйн хэлтэст архивч
1992-1993 онд Ховд аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга
1996-2000 онд Ховд аймгийн сум дундын шүүхэд шүүгч
2000-2004 онд аймгийн шүүхийн шүүгч
2004-2013.12.18-н хүртэл Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн Ерөнхий шүүгч
2013.12.18-2015.06.30-н хүртэл Сум дундын 25 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч
2015.06.30-нээс Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

2025.01.02 -ны өдрөөс эхлэн Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна 

 

 

 

 

 

 

Шүүгч Б.Гантөгс

https://i.ibb.co/2y8PBcs/gantugs-b.jpg

   2003 онд Их засаг сургуулийг суралцаж төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны  баклавар зэрэгтэй.   

  • 2004-2005 онд Ховд аймгийн Прокурорын газарт туслах ажилтан
  • 2005-2007 онд Увс аймгийн Прокрорын газарт мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор
  • 2007-2009 онд Увс аймгийн Прокурорын газарт шүүхэд төлөөлөх ажил хариуцсан прокурор
  • 2009-2011 онд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын ахлах прокурор
  • 2011-2012 онд МБГГ-ХХК хуулийн зөвлөх
  • 2012-2015 онд “Өмгөөлөлийн Сонгох чадвар” ХХК өмгөөлөгч, захирал
  • 2015.02.10-2015.06.30 хүртэл Сум дундын 25-р шүүхийн шүүгч
  • 2015.06.30-2024.12.30 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дугаар зарлигаар Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.


 

2015.02.10-2015.06.30-н хүртэл Сум дундын 25 дугаар шүүхийн шүүгч

2015.06.30-нээс Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

 

 

Шүүгч Ө.Бахытбек


 

https://i.ibb.co/ts1bfQH/Bakhitbek-Tseej-zurag-2020-04-06.jpg

2009 онд Орхон Их Сургуулийг суралцаж төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

  • 2009-2013 онд компанийн хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтэн, сумын Засаг даргын тамгын газарт иргэний бүртгэл, хуулийн мэргэжилтэн,
  • 2013-2016 онд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүх, Сум дундын 2 дугаар шүүх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах,
  • 2017-2020 онд  Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч,
  • 2020-2024 онд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дугаар зарлигаар Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

шүүгч Х.Тасхын

https://i.ibb.co/HBbmYjz/Taskhin-shuugch.jpg

2009 онд МУИС-ыг Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Хууль зүйн ухааны магистр.

  • 2011 онд Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт жолооч, бичиг хүргэгч
  • 2012-2013 онд Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  • 2013-2017 онд Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах
  • 2017-2020 оны 5 сар хүртэл Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч
  • 202-2021.03.23 хүртэл Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,
  • 2021.03.23-2023.02.27 хүртэл Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
  • 2023.02.27-2024.12.30 хүртэл Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дугаар зарлигаар Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

Шүүгч М.Эрдэнэ-Оюун

2003 онд Отгонтэнгэр Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн:

2007 онд Хууль зүйн шинжлэх ухааны магистр.

            2004-2007 онд Ховд –Эрдэм дээд сургуулийн багш, тэнхимийн эрхлэгч:

            2007-2008 онд “ЭМЖЖ”ХХК-нд хуулийн зөвлөх, сургалтын менежер:

            2008-2014 онд Ховд аймгийн Хууль, эрх зүйн туслалцааны төвд улсын өмгөөлөгч:

            2008-2023 онд МӨХ-ны өмгөөлөгч:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зарилгаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зарилгаар Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгч Б.Мөнхбат

2007-2012 онуудад Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

2013 оны 1 сараас 2015 оны 10 сарыг хүртэл Ховд аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгчийн туслах ажилтан

2015 оны 10 дугаар сараас эхлэн 2016 оны 9 дүгээр сарыг хүртэл Монголын Хуульчдын холбооны гишүүн, Ховд аймаг дахь салбарт хуульч, өмгөөлөгч

2016 оны 9 сараас 2018 оны 10 сарыг хүртэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

2018 оны 10 сараас 2023 оны 3 сарыг хүртэл Монголын Хуульчдын холбооны гишүүн, Ховд аймаг дахь салбарт хуульч, өмгөөлөгч

2023.3 - 2024.12. 30  хүртэл Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дугаар зарлигаар Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгч Б.Раушан

2007 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийг бакалавр зэрэгтэй, 2023 онд МУИС ХЗС-ийг магистр зэрэгтэй төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.

  • 2007.09.01-2008.05.01-ний хүртэл Эрчим ХК-нд хуулийн зөвлөх, бичиг хэргийн ажилтан,
  • 2008.05.19-2008.12.04-ний хүртэл  Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
  • 2008.12.04-2013.12.17-ний хүртэл  Баян-Өлгий аймгийн шүүхэд  шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
  • 2014.01.16-2020.06.19-ний хүртэл Баян-Өлгий аймгийн Шүүхийн Тамгын газарт шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн,
  • 2020.06.19-2021.01.18-ний хүртэл Баян-Өлгий аймгийн Шүүхийн Тамгын газарт Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга,
  • 2021.01.18-2025.01.01-ний хүртэл Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,
  • 2025.01.01-ний өдрөөс Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

Шүүгчийн туслахууд

Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа шүүгчийн туслах С.Цэрэннадмидтай холбоо барих мэдээлэл:

Утас:  70437093, 99904946  Имэйл хаяг: ankhan.703.et@shuukh.mn

 

Б.Гантөгс шүүгчийн туслах А.Золзаяатай холбоо барих мэдээлэл:

Утас: 70433821, 99904881 Имэйл хаяг: ankhan.704.et@shuukh.mn

 

Ө.Бахытбек шүүгчийн туслах О.Ням-Адъяатай холбоо барих мэдээлэл:

Утас: 70433821,  99400611 Имэйл хаяг: 

 

Х.Тасхын шүүгчийн туслах Г.Анхбаяртай холбоо барих мэдээлэл:

Утас: 70433912, 99438999

Имэйл хаяг: ankhan.700.it@shuukh.mn


М.Эрдэнэ-Оюун шүүгчийн туслах Л.Мөнхцоожтой холбоо барих мэдээлэл:

Утас: 70433912, 99985647

Имэйл хаяг: 

 

Б.Мөнхбат шүүгчийн туслах Ж.Уранцэцэг холбоо барих мэдээлэл:

Утас: 70433912, 99900059

Имэйл хаяг: ankhan.702.it@shuukh.mn

 

Б.Раушан шүүгчийн туслах Б.Алтанзаяатай холбоо барих мэдээлэл:

Утас: 70433912 99667967

Имэйл хаяг: ankhan.701.it@shuukh.mn