ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ХАМРУУЛЛАА
2026-05-01 00:00:00 | 22Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас тус шүүхийн нийт шүүгч, ажилтнуудыг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа. Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар шүүгч, ажилтнуудыг нэг бүрчлэн эмнэлгийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн сорилын дэлгэрэнгүй шинжилгээ хийж, нүдний хараа шалгах, эрүүл мэндийн ерөнхий үзүүлэлт зэрэг үзлэгийг хийж, эрүүл мэндийн карт хөтөлж, биеийн эрүүл мэндийн талаар мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгч, ажиллав. Тус өрхийн эмнэлэгтэй шүүхийн Тамгын газраас хамтран ажиллаж байна.



. . .