-1

“МИНИЙ МЭДЭХ ШҮҮХ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

2026-05-01 00:00:00    |   26

    Ховд аймагт шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “МИНИЙ МЭДЭХ ШҮҮХ” сэдэвт гар зургийн уралдааныг зохион явууллаа.

    Тус уралдаанд Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын долоон сургуулийн нийт 22 сурагч уран бүтээлээ ирүүлснээс

ТЭРГҮҮН БАЙР: Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай сургуулийн 12г ангийн сурагч Г.Гандулам

ДЭД БАЙР: Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай сургуулийн 12в ангийн сурагч Т.Тамир

ГУТГААР БАЙР: Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар сургуулийн 9в ангийн сурагч И.Оюунгэрэл нарын бүтээлүүд тус тус шалгарлаа.

    Шалгарсан бүтээлийн эзэд болсон сурагч Г.Гандулам, Т.Тамир, И.Оюунгэрэл нарын шагналыг анги хамт олны дунд гардуулан “ӨРГӨМЖЛӨЛ”, мөнгөн шагналаар шагнаж, хүндэтгэл үзүүллээ.

    Мөн тус уралдаанд уран бүтээлүүдээ ирүүлсэн бусад сурагчдыг шүүхийн байранд урьж, “ТАЛАРХАЛ” гардуулан, гарын бэлэг бэлэглэн, шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

. . .