ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 1 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2026-01-27 00:00:00 | 81Ховд аймгийн шүүх байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж aймаг, сумдын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт, мэдээллийг зохион байгуулж байна.
Тус сургалтын хүрээнд 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахлах ангийн 160 гаруй сурагчдад сургалт, мэдээлэл хийлээ.
Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд үүсэх хууль зүйн үр дагавар, хариуцлагын талаар сурагчидтай ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.

.jpg)

. . .