-1

ИРГЭДЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

2026-05-01 00:00:00    |   23

Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран "Иргэдэд хууль сурталчлах" нээлттэй хаалганы өдөрлөгийн 2026.04.27-ны өдөр зохион байгуулж тус өдөрлөгөөр Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар Монгол Улсын шүүхийн тогтолцоо, Шүүхэд мэдүүлэх эрх”, “Шүүгчийн хараат бус байдал”-ын тухай ойлголт, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах” ажиллагааны онцлог, давуу талын талаар аж ахуйн нэгж болон 100 гаруй иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа.

Шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн дарга А.Бүжинлхам, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Гантуяа нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон “Шүүхэд мэдүүлэх эрх”-ийн талаар иргэдэд мэдээлэл өгч. Иргэдэд тулгарсан асуудалд хариулт өгч ажиллалаа.

Мөн Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Гэрэлт-Од “ Гэр бүлийн эрх зүйн маргаан”, “иргэний эрх зүйн маргаан”, “зээлийн гэрээ”-тэй холбоотой зөвлөгөөг “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-ны журмаар хэрхэн шийдвэрлүүлэх, өргөдөл хүсэлтийг хэрхэн гаргах талаар мэдээлэл өгч ажилласанд аж ахуй нэгж, иргэдийн зүгээс талархал илэрхийллээ.

. . .