ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН С.ЭНХБААТАР, О.ЖАНЧИВНЯМБУУ НАР ХОВД АЙМГИЙН ШҮҮХЭД АЖИЛЛАВ
2026-04-20 00:00:00 | 56Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн С.Энхбаатар, О.Жанчивнямбуу, Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын Шүүгчийн аюулгүй байдал хариуцсан референт Д.Мөнхзориг нар 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн шүүхэд ажиллаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчид, тус шүүхийн Тамгын газрын албан хаагчидтай уулзалт хийж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, шүүгч, албан хаагчдын санал, хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариуллаа.
Тус шүүх, шүүхийн тамгын газрын танилцуулгыг Тамгын газрын дарга Д.Даваасүрэн танилцуулж, тулгамдсан асуудлын талаар саналаа илэрхийллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд шүүхийн байр, орчин, шүүгч, албан хаагчдын өрөө, тасалгаа, ажлын нөхцөлтэй танилцлаа.
Уулзалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн С.Энхбаатар, О.Жанчивнямбуу нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шагналаар тус шүүхийн Тамгын газрын зарим албан хаагчдад шагнал гардуулж, баяр хүргэлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Шүүхийн тэргүүний ажилтан" цол, тэмдгээр Эвлэрүүлэн зуучлагч Ц.Байгалмаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг"- ээр шүүгчийн туслах Ж.Уранцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Жуух бичиг"-ээр шүүгчийн туслах Ө.Мөнхтуул нар тус тус шагнагдлаа. Тус шүүхийн шүүгч, албан хаагчдаас дэвшүүлсэн тулгамдсан зарим асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлогын хүрээнд үе шаттай шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд Ховд аймагт ажиллах үеэрээ Ховд аймгийн шинэ суурьшлын бүсэд баригдахаар зураг төсөв нь батлагдсан "Шүүхийн цогцолбор барилга" барихаар төлөвлөгдөж буй, барилгын газарт очиж, танилцаж ажиллав.


.jpg)

