ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.
2025-07-03 00:00:00 | 216Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2025 онд баталсан “Шүүхийн үйл ажиллагаанд аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх журам”-д зааснаар Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхийн Тамгын газарт ажиллалаа. Үүнд: 1.Харуул хамгаалалтын эрсдэл, 2.Шүүх хуралдааны дэг сахиулах ажиллагааны эрсдэл, 3.Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажиллах орчин нөхцөлийн эрсдэл, 4.Мэдээллийн технологийн эрсдэл, 5.Техник тоног төхөөрөмжийн эрсдэл, 6.Архивын нэгжийн хадгалалт, хамгаалалтын эрсдэл, 7.Эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалтын эрсдэл, 8.Бусад эрсдэл гэсэн 8 чиглэлээр шүүхийн үйл ажиллагаанд аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийж “бага эрсдэлтэй” гэх дүгнэлтийг гаргалаа.



. . .