-1

"УРЛАГИЙН НААДАМ-2026" анхдугаар наадмыг амжилттай зохион байгууллаа.

2026-05-12 00:00:00    |   31

Ховд аймагт Шүүх, Цагдаа, Тагнуулын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өгнөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Урлагийн наадам-2026” анхдугаар уралдааныг 2026 оны 5 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Туяа нээлтийн үгэндээ тус урлагийн наадам нь Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хууль, хүчний байгууллагуудын дунд анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгийг онцоллоо.

“Урлагийн наадам-2026” анхдугаар наадамд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хууль, хүчний байгууллагууд болох Ховд аймгийн Шүүх, Ховд аймгийн Прокурорын газар, Ховд аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын Ерөнхий газрын Ховд аймаг дахь газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих анги, Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газар, Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төв зэрэг нийт 8 байгууллагын 150 гаргуй албан хаагчид урлагийн 7 төрөлд авъяас чадвараа уралдуулан өрсөлдлөө.

 

Урлагийн наадмын

1. Шилдэг найрал дуу - Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн найрал дуучид

2. Шилдэг гоцлол хөгжим - Ховд аймгийн Цагдаагийн газрын цагдаа, дэд ахлагч Б.Золжаргал,

3.Шилдэг гоцлол бүжиг - Ховд аймгийн Цагдаагийн газрын цагдаа, дэд ахлагч Б.Мөнхжаргал,

4. Шилдэг гоцлол дуу - Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах автомашны жолооч, ахлах ахлагч Х.Бат-Эрдэнэ

5. Шилдэг уран уншигч – Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын Архив- бичиг хэргийн ажилтан М.Бямбацэцэг

6.Шилдэг язгуур урлаг - Зэвсэгт хүчний 123 дугаар анги

7. Шилдэг хамтлаг бүжиг - Ховд аймгийн шүүхийн “Өв” бүжгийн хамтлаг тус тус тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Урлагийн 7 төрлийн нийлбэр оноогоор

Тэргүүн байр: Зэвсэгт хүчний 123 дугаар анги

Дэд байр: Ховд аймгийн шүүх

Гутгаар байр: Ховд аймгийн Цагдаагийн газрыг тус тус шалгаруулж Өргөмжлөл, цом мөнгөн шагналаар шагнаж, тус урлагийн наадамд байгууллага хамт олноороо ажилттай оролцсон бусад байгууллагуудад талархал хадгалуулав.

Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Туяа хаалтын үгэндээ “Урлагийн наадам-2026” анхдугаар уралдааны ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, баг хамт олноо амжилттай бэлтгэж оролцуулсан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам ахлагчтай Ховд аймгийн шүүхийн 100 жилийн ойн Соёл, урлаг хариуцсан багт баярласнаа илэрхийлж, нийт оролцсон багуудад цаашдын ажилд нь ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

 

 

. . .