МОНГОЛ БИЧГИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
2025-04-29 00:00:00 | 232025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж байгаатай холбогдуулан, Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүгч, тус шүүхийн Тамгын газрын албан хаагчид үндэсний монгол бичгээр суралцах анхан шатны болон дунд шатны хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үндэсний монгол бичгийн мэргэжлийн багш нарын баг шүүхийн шүүгч, албан хаагчдад монгол бичгийн хичээлийг тодорхой хуваарийн дагуу зааж, бие даалт, дасгал ажил, сорилын үе шатуудаар мэдлэг, ур чадварыг хөгжүүлэн суралцуулж байгаа бөгөөд 2025 оны туршид үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
. . .