-1

ХОВД АЙМГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙГ 2026 ОНД ТЭМДЭГЛЭНЭ

2025-04-29 00:00:00    |   21

Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, тус шүүхийн Тамгын газрын албан хаагчдын хамтарсан зөвлөгөөн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдаж, Ховд аймгийн шүүхийн түүхт 100 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг хамт олноос санал нэгтэйгээр дэмжин шийдвэрлэж, энэхүү түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.

Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1926 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаас "Аливаа шүүх таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм"-д зааснаар 5 аймаг 71 хошуунд анхан шатны шүүхүүдийг байгуулах шийдвэр гарснаар Ховд аймгийн шүүх анх байгуулагдах эрх зүйн үндэс тавигдаж, шүүхийн дарга, байцаагч, галч, зарлага гэсэн 4 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Ховд аймгийн шүүхийн түүхт 70 жилийн ойг 1996 онд, 80 жилийн ойг 2006 онд, 90 жилийн ойг 2017 онд тус тус тэмдэглэн өнгөрүүлжээ.

. . .