-1

ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, АЖЛЫН БАЙРАНД БЭЛГИЙН ДАРАМТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2025-04-29 00:00:00    |   18

2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Жендерийн үндэсний сургагч багш Д.Бямбасүрэн Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудад “Жендерийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, төлөвлөлт, ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх” мөн “Жендерт суурилсан хүчирхийлэл” сэдэвт сургалт орлоо.

Сургалтаар жендерийн эрх тэгш байдал, нийгэм улс төр, эдийн засгийн оролцоонд эмэгтэй эрэгтэй хүмүүсийн оролцоо, байгууллагын бодлого төлөвлөгөөнд жендерийн талаар хэрхэн тусгавал зохих асуудлаар харилцан ярилцлаа.

 

. . .