ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-04-11 00:00:00 | 17Зөвлөгөөнөөр шүүхийн тамгын газраас 2025 оны 1 дүгээр улирлын хэргийн хөдөлгөөний хяналт-шинжилгээг хийсний дагуу Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга А.Бүжинлхам хяналт-шинжилгээний дүнг танилцуулж, илэрсэн алдаа, зөрчлийн тухай, Шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч П.Даваацэцэг 2025 оны 01 дүгээр улирлын байдлаар архивд хүлээлгэн өгсөн хэргийн тоон үзүүлэлтийн тухай, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Гантуяа Ховд аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр улирлын шүүн таслах ажиллагааны талаар тус тус танилцууллаа.
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа хяналт-шинжилгээгээр илэрсэн алдаа зөрчлийн шалтгаан нөхцлийг тогтоон давтан зөрчил гаргахгүй байх талаар чиглэл, зөвлөмж өглөө.