-1

“АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-02-18 19:19:38    |   158


    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөний хүрээнд 2019.02.15-ны өдөр “Албан хэрэг хөтлөлт” сэдвээр тус шүүхийн шүүгч, ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
     Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн архивын тасгийн дарга С.Батдорж албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавигдах шаардлага, стандарт, дүрэм, журмын хүрээнд гарсан зарим өөрчлөлт, зөвлөмж зэргээр сургалт, мэдээ, мэдээлэл өгч, шүүгч, ажилтнуудын сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулт өгч, цаашид арга зүйн зөвөлгөөг тогтмол авч, ажиллаж байхаар боллоо.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .