“ШҮҮХИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДВЭЭР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
2019-02-18 19:09:59 | 163 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Аймгийн Цагдаагийн газрын хамтарсан уулзалтыг 2019.02.18-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулж, Хууль Зүй, Дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан 2016.09.12-ны өдрийн А/40,113 дугаартай “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтийн талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
Хамтарсан уулзалтанд шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, шүүхийн холбогдох ажил хариуцсан ажилтнууд болон Ховд аймгийн Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ахлах байцаагч, цагдаагийн ахмад А.Нямдэлгэр нар оролцлоо.
Уулзалтаар шүүхийн эд мөрийн баримтын өрөө, архивын өрөө серверийн өрөөний хамгаалалт, аюулгүй байдал, шүүхийн шүүгч, ажилтнуудын өрөөний лацны хэрэгжилт, шүүхийн байрны хамгаалалт зэрэг тодорхой асуудлаар ажлын гүйцэтгэл, бүртгэл, хяналтыг харилцан дээшлүүлэн ажиллахаар боллоо.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .