-1

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА ЗЭРЭГ, ДАРВИ СУМДАД АЖИЛЛАВ

2025-05-22 00:00:00    |   30

Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар Зөвлөлийн гишүүн байгууллагууд Ховд аймгийн нийт сумдаар ажиллаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллээ сумдад хүргэж байгаатай холбогдуулан, Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа Зэрэг, Дарви сумдад ажиллаж, шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг сумын ард иргэдэд хүргэж, 2024 он, 2025 оны 1-р улиралд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны статистик тоон мэдээлэл, гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцлийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, шүүхийн үйлчилгээний талаарх сэтгэл ханамжийн судалгааг иргэдээр бөглүүлж, гарын авлага, тараах материалаар хангаж ажиллав. Шүүхийн байгууллагаас газар дээр ирж ажиллаж санал, хүсэлтийг сонсож байгаад, ард иргэдийн зүгээс талархал илэрхийлж байлаа.

. . .