-1

МОНГОЛ БИЧГИЙН АНХАН ШАТНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

2025-05-21 00:00:00    |   30

Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтөлж байгаатай холбогдуулан, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, шүүгч, албан хаагчдыг үндэсний монгол бичгийн анхан болон дунд шатны сургалтанд хамруулж байна. Үндэсний бичгийн анхан шатны сургалтын хөтөлбөрийг 2025 оны 3-5 дугаар сард хэрэгжүүлж, нийт 10 гаруй шүүгч, албан хаагч хамрагдаж, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төгсөлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Үндэсний монгол бичгийн анхан шатны хичээлийг Ховд аймгийн Үндэсний хэл бичгийн Зөвлөлийн гишүүн, Ховд аймгийн Жаргалант сумын 1-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш П.Энхзаяа зааж сургасан бөгөөд суралцагчдаас багшдаа хүндэтгэл үзүүллээ.

Цаашид үндэсний бичгийн дунд шатны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

. . .