-1

ШҮҮХИЙН ӨРГӨӨ ГЭРТ АЖЛАА СУРТАЛЧЛАВ

2024-08-13 00:00:00    |   49

       Галдан Бошгот хааны мэлмий гийсний түүхт 380 жилийн ойг тохиолдуулан, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас баяр наадмын морь барианы газарт төрийн байгууллагуудын үйлчилгээний хэсэгт Шүүхийн албаны Өргөө гэрт байгууллагын үйл ажиллагаагаа ард иргэд, наадамчдад сурталчлах ажлыг 2024 оны 08 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгууллаа.

       Түүхт ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ард иргэд, наадамчдыг Шүүхийн Өргөө гэрт урьж, шүүхийн үйлчилгээний талаар танилцуулж, гарын авлага, тараах материалаар хангаж, шүүхийн үйлчилгээний талаархи сэтгэл ханамжийн судалгааг нийтдээ 50 гаруй иргэдээс авч ажиллав. Тамгын газраас баталсан хуваарийн дагуу нярав А.Батхишиг, бичиг хүргэгч Б.Гансүх, жолооч А.Мягмардорж, үйлчлэгч Э.Дэлгэрмаа, Я.Отгонцэцэг, Б.Батцэцэг, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан Б.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажилд идэвхтэй оролцлоо.

. . .