ДАДЛАГАЖУУЛАХ СУРГАЛТ ХИЙВ
2024-09-17 00:00:00 | 62Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн хүний нөөцийн бодлогын хүрээнд "Шүүхийн тамгын газрын хүний нөөцөд бүртгэлтэй иргэд болон шүүхэд дадлага хийж буй эрх зүйч мэргэжлээр суралцаж буй оюутнууд зориулсан "Шүүхийн байгууллагын үйл ажиллагааны онцлог болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" сэдэвт тусгайлсан сургалтыг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
Сургалтаар Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн зохицуулалт, шүүхийн байгууллагын онцлог, үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын талаар тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" сэдвээр, "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа" сэдвээр, "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа" сэдвээр, "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа" сэдвээр тус тус сургалт хийж, холбогдох ажилтнууд мэдээлэл өгсөн бөгөөд сургалтанд оролцогчдын сонирхсон асуултанд хариулснаар сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.