Шүүхийн орчны ногоон байгууламжаа тохижуулав.
2019-07-05 16:53:10 | 171 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас “Ногоон орчинтой шүүх” ажлын төлөвлөгөөг батлан, Ажлын хэсгийг байгуулан, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төлөвлөгөөний дагуу тус шүүхийн Тамгын газрын ажилтнууд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаднах орчны ногоон байгууламжид ургасан мод, бут сөөг хэлбэржүүлэн засах, зэрлэг өвс, ургамал түүх, байгууллагынхаа ойр орчмын хог, ургамлыг түүж цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж, шүүхийнхээ ногоон байгууламжийн өнгө төрхийг тохижуулах ажлыг хийж, гүйцэтгэлээ.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .