Архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын урьдчилсан үзлэгт хамрагдлаа
2019-07-05 16:10:52 | 178 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4-р сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоолоор Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд улсын үзлэг улс орон даяар зохион байгуулагдаж байна.
Үүнтэй холбогдуулан архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөөг гарган, тус шүүхийн Тамгын газрын даргын 2019 тушаалаар ажлын хэсгийг томилж, ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд архив, албан хэрэг хөтлөлтийн улсын урьдчилсан үзлэг тус шүүхийн тамгын газарт 2019.07.05-ны өдөр зохион байгуулагдлаа.
Ховд аймаг дахь шүүхүүд, тус шүүхийн Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн байдлыг орон нутгийн засаг захиргаанаас томилогдсон Аймгийн ажлын хэсэг газар дээр нь үзэж, танилцаад архив, албан хэрэг хөтлөлтийн байдлыг газар дээр нь үзэн, танилцан, сайшааж, улсын нэгдсэн үзлэгт бэлтгэх чиглэлээр Ажлын хэсгээс байнгын мэргэжил, арга зүйн зөвөлгөө авч, хамтран ажиллахаар боллоо.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .