ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
2019-03-15 09:28:05 | 170Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2019 оны 03 сарын 11-ний өдрөөс 2019 оны 03 сарын 15-ны
өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
1. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч А.Мөнхзоригт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Мөнхзоригыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. 2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Н.Баттүвшин, Б.Батхуяг нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Баттүвшин, Б.Батхуяг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Н.Баттүвшингын шийтгэх тогтоолын биелэгдэх хугацааг 2.6 жилийн хугацаагаар хойшлуулж, Б.Батхуягын шийтгэх тогтоолын биелэгдэх хугацааг 2 жилийн хугацаагаар хойшлуулж тус тус шийдвэрлэсэн. 3.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Г.Гантөмөрт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Гантөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 7 сарын хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсэн.
4.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Ганбаатарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Ганбаатарын шийтгэх тогтоол биелэгдэх хугацааг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
5.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Доржготовд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Доржготовыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсэн.
Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА Б.НАРАНТУЯА
. . .