“ШҮҮХИЙН АХМАД ҮЕЭСЭЭ СУРАЛЦЪЯ” СЭДЭВТ УУЛЗАЛТААР АХМАД ШҮҮГЧ Т.ӨНӨРИЙН АЖЛЫН АРВИН ТУРШЛАГААС СУРАЛЦЛАА.
2019-03-07 10:11:25 | 162 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Шүүхийн Ахмадын Холбооны Ховд аймаг дахь Салбар хороотой хамтран хэрэгжүүлэн ажиллаж байгаа 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Шүүхийн ахмад үеэсээ суралцъя” сэдэвт арга хэмжээний хуваарийн дагуу 2019.03.04-ний өдөр Ховд аймгийн шүүхийн залуу, дунд үеийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай Ховд аймгийн шүүхэд шүүгчээр 18 жил, нотариатчаар 21 жил, хуулийн байгууллагад 57 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа шүүхийн ахмад шүүгч Төмөрийн Өнөртэй шүүхийн байранд хамтарсан уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Ховд аймгийн шүүхийн түүхийг нь бүтээлцэж, дуудах нэр, дуурсах алдраасаа илүүтэй шүүхийнхээ нэрийг эрхэмлэн зүтгэж явсан ахмад шүүгч Т.Өнөр нь Ховд аймгийн шүүхийн залуу, дунд үеийнхэнтэй “Ажлын туршлага, амьдралын замналаа” хуваалцсан уулзалт, ярилцлагыг 2019.03.04-ны өдөр зохион байгууллаа.
Ахмад шүүгч Т.Өнөр шүүхийн шүүгчээр ажиллаж байсан үеийнхээ ажлын туршлагаас сонирхолтой, жишээ баримттай, хөгжөөнтэй, ажил, амьдралтайгаа холбон, хүүрнэж, хууль хэрэглээний туршлага, шүүхийн шүүн таслах ажлыг хуулийн дагуу хүний эрхийг хангаж, шийдвэрлэж байсан талаараа ярьж, нийгмийг гэгээрүүлэх үйл хэрэгт шүүгчийнхээ хувьд оролцож, шүүхийн өнөөгийн түүхийг бүтээлцсэн
талаараа ярилцлагадаа онцлон дурьдаж байлаа.Тэрээр \"Хууль бол гэрэлт цамхаг юм”, “Миний амьдралын турш ном намайг гэрэлтүүлсэн” гэх сургамжит үгүүдийг хэлж, залуу, дунд үедээ “харилцаа, хандлага, ёс суртахууны хувьд төлөв төвшин байхыг” захиж, шүүхийн ажил өөдрөг, амжилт дүүрэн өнгөлөг байгааг онцлон хэлж байсан юм.

Уулзалтын төгсгөлд Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн цаашид ахмад үеэ сонсож, залуу, дунд үеийнхний холбоог сэргээж, ажлын арван туршлагыг шүүхийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахын чухлыг онцлон тэмдэглэж, энэхүү уулзалтуудыг 2019 оны туршид уламжлал болгон зохион байгуулна гэдгийг дурдаж, дурсгалын зүйл хадгалуулж, хүндэтгэл үзүүлэн, урт насалж, шүүхийн хөгжил, цэцэглэлтэнд өрнүүн туршлагаараа хувь нэмрээ оруулж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүллээ.Уулзалт, ярилцлагыг Ховд аймгийн “Эко” телевиз суралжлан, олон нийтэд хүргэх бөгөөд шүүхийн баримтат кино бүтээх ажлыг цувралаар зохион байгуулж, шүүхийн Тамгын газартай хамтран ажиллаж байна.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
. . .