-1

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дүгээр сарын 11-ний өдрөөс 15-ны өдрүүдэд зарлсан шүүх хуралдааны тойм

2017-12-18 16:39:59    |   159


Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны

шүүхийн 2017 оны 12 дүгээр сарын 11-ний өдрөөс 15-ны

өдрүүдэд зарлсан шүүх хуралдааны тойм

01. Я.Азбилэгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох \"Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлстийн орлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

02. \"Эвлэл” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох \"Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-г хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хойшлов.

03. П.Цэцэгсүрэнгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох \"Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/23, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/33 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хойшлов.

04.Ж.Энхжаргал нарын нэхэмжлэлтэй, Ц.Даваанямд холбогдох \"Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах байцаагчийн 2017 оны 4 сарын 03-ны өдрийн 35/03/45 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

05. \"Эвлэл” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох \"Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-г хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хойшлов.

06.П.Цэцэгсүрэнгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох \"Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/23, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/33 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

07.Л.Болормаагийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох \"Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар \"Ажлаас халах тухай” тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

 

 

       Тойм бичсэн: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                      Ц.Энхтуяа


. . .