-1

СУМДАД ШҮҮХИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЛИЙГ ТОГТМОЛ ТҮГЭЭЖ БАЙНА

2025-04-16 00:00:00    |   175

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас аймгийн сумдын Засаг Даргын Тамгын Газрын "Нутгийн захиргааны ордон"-д "Шүүхийн мэдээллийн самбар" байршуулан, ард иргэд зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгоход шүүхэд нэхэмжлэл гаргахад бүрдүүлбэр материалын жагсаалт, нэхэмжлэлийн загвар, гомдол, хүсэлт гаргах журам, хуулиар зохицуулсан заалт, цахим хэлбэрээр шүүхийн талаар мэдээлэл авах боломж, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, шүүхийн хаяг, байршил, мэдээлэл лавлагааны алба болон холбогдох утасны дугаар, цахим хаяг зэрэг анхан шатны мэдээ, мэдээллийг бичмэл хэлбэрээр олон нийтэд түгээн ажиллаж байна.

"Шүүхийн мэдээллийн самбар"-ыг сумдад 2009 оноос хойш байршуулан, сумын ЗДТГ -тай хамтран ард иргэдэд шүүхийн талаархи мэдээллийг хүргэж ажилладаг бөгөөд мэдээллийг тухай бүр шинэчилж байдаг.

Сумын ЗДТГ-т байршуулсан "Нээлттэй дэлгэц"-ээр шүүхийн үйлчилгээний талаархи шторк, контент, видео танилцуулгыг ард иргэдэд тогтмол сурталчлах ажлыг 3 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна.

. . .