ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО САНАЛ АСУУЛГЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2024-11-21 00:00:00 | 124Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх Шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтны Ёс зүйн дэд хороо Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд үе шаттай ажлуудын төлөвлөгөөг батлан, зохион байгуулан ажиллаж байна. Ажлын төлөвлөгөөний хүрээнд шүүхээр үйлчлүүлэгч ард иргэдээс болон хэргийн оролцогчдоос шүүхийн үйлчилгээний талаар сэтгэл ханамжийн судалгааг авч, "Санал хүсэлтийн хайрцаг" ажиллуулж, дүгнэн, Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг хөгжүүлэх, шүүхийн захиргааны ажилтны шуурхай, эелдэг найрсаг харилцааг төлөвшүүлэх, шүүхийн захиргааны ажилтны албаны хувцаслалтыг жигдрүүлэх зэрэг ажлуудыг шүүхийн Тамгын газартай хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна.
. . .