“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-10-29 00:00:00 | 21Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх байдлаар хүргэх зорилгоор 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” өдөрлөгийг Ховд аймгийн Жаргалант сумын худалдаа үйлчилгээний “ЭВИЙН ХҮЧ” төвд зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгөөр тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх болон шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хэрхэн гаргах, шүүхийн иргэдийн төлөөлөгч, Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын талаар зөвлөгөө мэдээлэл өгч, гарын авлага, тараах материал, шүүхийн үйлчилгээний талаархи хангаж, иргэд олон нийтэд шүүхийн үйлчилгээний талаар тайлбарлан таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулж ажилласан явдалд ард иргэд шүүхийн байгууллагад талархлаа илэрхийлж байлаа.
Хамтран ажилласан Ховд "Эвийн хүч" хоршооны гишүүд баярлалаа
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР