БАРУУН БҮСИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН СУРГАЛТ, УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2024-10-22 00:00:00 | 19Шүүхийн академи Монгол Улсын Дээд Шүүхтэй хамтран шүүгчдийн заавал судлах, мэргэшүүлэх сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас зохион байгуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцлоо. Энэхүү сургалт уулзалтанд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах болон анхан шатны шүүх, тухайн аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгчид оролцон онол арга зүйн мэдлэгээ бататгаж, шүүхийн практик, туршлагаа солилцож,
сургалт, уулзалтад нийт 52 шүүгч хамрагдаж, амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.
. . .