-1

ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОГЧИЙГ ЗАЙНААС БУЮУ ЦАХИМААР ОРОЛЦУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024-03-01 00:00:00    |   167

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр                          Дугаар 82                                Улаанбаатар хот

ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОГЧИЙГ ЗАЙНААС БУЮУ ЦАХИМААР ОРОЛЦУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.14 дэх заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5 дахь хэсгийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам"-ыг 1 дүгээр, "Цахимаар оролцогчийн баталгаа"-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2."Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам"-ыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны шүүхийн Тамгын газрын дарга нарт, арга зүйн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба /Р.Батрагчаа/-нд даалгасугай.

3.Энэ тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

ДАРГА     Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ

. . .