-1

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

2020-03-25 19:18:26    |   173


ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭН С.БАЗАР
 
ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ШУУРХАЙ БАЙГААД ТАЛАРХСАН
 СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА.
С.Базар: Би 1990 оны үед хүний нас тогтоолгох нэхэмжлэл гаргаж шүүхээр анх үйлчлүүлж байсан. Тэтгэвэртээ гарснаас хойш Сумынхаа иргэдийн онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлж байгаа хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр юм уу гэрчээр оролцдог болсон. Ер нь шүүхээр олон удаа үйлчлүүлж байгаагийнхаа хувьд шүүхийн байгууллагын үйлчилгээ шуурхай, иргэдэд үр өгөөжтэй байгаад баярласан сэтгэгдлээ илэрхийлэхийг хүсч байна.  
Та 1990 онд шүүхээр нэг удаа үйлчлүүлсэн. Одоо бол байнгын үйлчлүүлэгч нь болсон гэж хэллээ. Өмнөх үеэс шүүх хэр өөрчлөгдсөн байна вэ?
С.Базар: Тэр үетэй харьцуулахад шүүх маш шуурхай болсон байна. Мөн цахимжсан байна. Шүүх дээр ирж ямар нэгэн асуудал, хүсэлтийг тавихад хүлээн авч, хурдан, хуулийн хугацаанаас өмнө шуурхай шийдвэрлэж өгдөгт талархаж явдаг. Танай шүүх нэхэмжлэлийн загвар, бүрдүүлэх материалын жагсаалтыг гарган хэвлэж тавьсан. Энэ үйл ажиллагаанд мөн талархаж байна. Яагаад гэвэл тэр бүрдүүлэх материалын жагсаалтын ачаар хүмүүс материалаа бүрдүүлж, шүүхэд нэхэмжлэлээ хурдан хугацаанд өгч, дахин материал бүрдүүлэх гэж удахгүйгээр хэргээ шуурхай шийдвэрлүүлж авч байна. Мөн мэдээлэл лавлаагааны мэргэжилтэн маань ирэх болгонд инээмсэглэн хүлээн авч, чирэгдэл учруулалгүйгээр асуудлыг шийдвэрлэж явдагт онцгойлон баярлаж явдгаа илэрхийлье гэв.
          Танд шүүхийн үйл ажиллагаа, ажилтнуудын харилцаа хандлагын талаар хэлэх зүйл байна уу? 
С.Базар: Шүүхийн ажилтнуудын харилцааны соёл өөрчлөгдсөн байна. Хүмүүсийг хүлээж авч, уулзаж байгаа байдал, хүндэтгэлтэй харьцаж байгаа харьцаа нь таалагддаг. Ер нь шүүхийн үйлчилгээ, ажилтнуудын харилцаа хандлага жил ирэх тусам өөрчлөгдөж, сайжирч байгаа нь ажиглагддаг. Харин хөдөөнөөс ирж байгаа гэрч нарыг асуулгахад жаахан хүлээх, оочерлох асуудал байгаа учраас цаашид цаг төлөвлөлт дээрээ анхаараасай гэж хүсэж байна. Ховд аймгийн Шүүхийн хамт олонд баярлаж, талархаж явдгаа илэрхийлж, ажлын улам их амжилт хүсье.
\"\"
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

. . .