“ЭРҮҮЛ НОГООН ОРЧИНТОЙ ШҮҮХ” АЯН ЯВАГДАЖ БАЙНА.
2015-08-25 14:47:14 | 259Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд \"Эрүүл ногоон орчинтой шүүх” сэдэвт уралдааныг 2015.04.10-ны өдрөөс эхлэн зарласан бөгөөд шүүхийн Тамгын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд иргэн, эрүүгийн шүүхүүд, шүүхийн Тамгын газар тус бүрдээ нэг баг болон шүүхийн дотоод болон гадаад орчинг цэцэгжүүлэх, эрүүл орчин бүрдүүлэх чиглэлээр хоорондоо өрсөлдөж, хийсэн ажлын тайланг гаргаж, 2015.09.10-ны өдөр дүгнэж, шалгарсан багийг урамшуулж ажиллах юм.
Шүүхээ эко орчин болгох ажилд шүүгч, ажилтнууд дэмжин, идэвхтэй оролцож байгаа бөгөөд нийтээр шүүхийн хашааны дотор болон гадна орчны хөрсийг бэлтгэх, цэцэг, мод тарих, үрслэгээ хийх, цэцгийн савуудыг өөрсдийн санаачилгаар бэлтгэх, Ховд аймгийн нийтийн эзэмшлийн 20”2 хэмжээтэй 2 тагтанд гоёлын цэцэг тарьж, арчилж ургуулах, усалгааг тогтмол хариуцан гүйцэтгэх , шүүхийн байрны орчны хог шороог цэвэрлэх, авто зогсоол, явган хүний замыг цэвэрлэх зэрэг ажлуудыг тухай бүр зохион байгуулж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ өөрсдийн санаачилгаар идэвхтэй гүйцэтгэн ажиллаж байна.