МОНГОЛ БИЧГИЙН ЦАХИМ БИЧВЭРИЙН АРГА ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-02-25 00:00:00 | 76Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан /Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II I” болон Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2025 оны байгууллагын Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан дотоод сургалтын хөтөлбөрийн хүрээнд тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын Монгол хэл, бичгийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр Монгол Улсын Их сургуулийн Баруун бүсийн сургуулийн багш, доктор, дэд профессор Г.Нямдаа “Монгол бичгийн цахим бичвэрийн арга зүй, дадлага” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
. . .