-1

ХАСХОМ шинэчлэн мэдүүлэхэд анхаарах асуудал сэдэвт сургалт хийлээ

2025-01-31 00:00:00    |   67

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон  хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй. Ховд аймаг дахь Давж заалдах болон Анхан шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад (ХАСХОМ)-ээ хэрхэн шинэчлэн гаргах талаар болон шинэчлэгдсэн маягтудыг танилцуулах зэрэг агуулгын хүрээнд Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын ЭБАТ Б.Батсайхан дотоод сургалт орлоо. 2025 оноос тус мэдүүлгийн маягтууд шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сургалтад хамрагдсан төрийн албан хаагчид мэдүүлгээ шинэчлэн гаргахад тулгамдаж байсан асуудлын хүрээнд асуулт тавьж цаг үеээ олсон сургалт боллоо.

. . .