ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЛАА
2025-02-25 00:00:00 | 125Ховд аймгийн шүүх, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн хамтарсан уулзалт 2025.02.18-ны өдөр зохион байгуулагдлаа. Хамтарсан уулзалтанд шүүхийн байгууллагын шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх тасгийн шийдвэр гүйцэтгэгч албан хаагчид оролцож, 2024 оны хамтын ажиллагааны чиглэлээр хийсэн ажлын үр дүнг хэлэлцэн, өнгөрсөн онд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн гүйцэтгэх хуудасны биелэлт сайн байгааг тэмдэглэн сайшааж, шүүхийн шийдвэрийн биелэлт дээшилсэн нь хамтын ажиллагааны ажлын ололт хэмээн дүгнэлээ.
шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд шүүхийн гүйцэтгэх хуудас, мэдэгдэх хуудасны биелэлтийг хангах чиглэлээр анхаарах асуудлаар холбогдох ажлын уялдаа холбоог хангах, эргэх холбоог сайжруулах, хүний эрхийг хангах, хамтарсан сургалт, уулзалтууд хийх, хууль хэрэглээний чиглэлээр практик судлах зэрэг асуудлуудыг тусгасан "Хамтран ажиллах төлөвлөгөө"-г хэлэлцэн, шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар Нээлттэй хаалттай хорих ангийн дарга, дэд хурандаа Д.Бат-Оюун нар хамтарсан тушаалаар баталлаа.