-1

ШҮҮХИЙН АХМАД, ДУНД, ЗАЛУУ ҮЕИЙНХНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

2025-05-16 00:00:00    |   63

     Ховд аймгийн шүүхийн түүхт 100 жилийн ойг угтан, Ховд аймгийн шүүхээс өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмад шүүгч, ажилтан нар болон Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, тус шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны албан хаагчдын хамтарсан "Ахмад үеэсээ суралцъя" сэдэвт уулзалт 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулагдлаа.

    Хамтарсан уулзалтанд Ховд аймгийн шүүхэд Ардын хэсгийн шүүхийн шүүгчээр ажиллаж байсан ахмад шүүгч Сэгчингийн Долгорсүрэн, Ховд аймгийн шүүхийн шүүгчээр ажиллаж байсан ахмад шүүгч Дэлэгдоржийн Алимаа, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан ахмад шүүгч Бэгзийн Дамба, Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, Ховд аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Лхагвацэрэнгийн Гэрэлмаа, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан, ахмад ажилтан Нацагийн Мөнхбат, Ховд аймгийн шүүхийн ахмад жолооч Бүдээгийн Түмэнжаргал нар оролцож, шүүхийн ажлын арвин туршлагаасаа хуваалцаж, шүүхийн залуу, дунд үеийнхэнд хандан, захиас сургаалиа хэлж, хариуцсан ажил үүргээ санаачлагатай бүтээлчээр хийж гүйцэтгэж, ард иргэдийнхээ итгэлийг дааж ажиллах учиртай болохыг захиснаар амжилттай болж өндөрлөлөө.

. . .