Хураангуй бэлтгэсэн:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2025 оны 04 дүгээр сарын 23 өдөр, Дугаар 125/ШШ2025/0019
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Иргэн “Б” нь тус шүүхэд Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин, хөлс 52,839,540 /тавин хоёр сая найман зуун гучин есөн мянга таван зуун дөч/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан.
Иргэн “Б” үндсэн цалин нэмэгдсэн, орон нутгийн нэмэгдэл олгогдож эхэлсэн, мөнгө хоолны мөнгө зэргийг одоогийн авч байгаа байдлаар тооцож нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд ажилтны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг түүний ажлаас чөлөөлөхөөс өмнөх сүүлийн гурван сарын цалин хөлсний дунджаар тооцдог.
Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрддэг ба цалин хөлсний бүрдэлд хоолны мөнгө хамаардаггүй байна.
Иймд иргэн “Б”-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын дундажыг тооцохдоо авч байсан цалин, хөлснөөс хоолны мөнгийг хасч тооцсноор нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 33,203,886 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://www.shuukh.mn/single_case/18488?daterange=2025-01-01%20-%202025-10-02&id=1&court_cat=3&bb=1
Хураангуй бэлтгэсэн: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам