Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ХОВД АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР


2021 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГАА

2020 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГАА

2019 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГАА

2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР
            Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны хагас жилийн байдлаар өмнөх оны үлдэгдэл 26 хэрэг дээр шинээр 30 нэхэмжлэл хүлээн авч, 5 нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 1 нэхэмжлэлийг мөн хуулийн 53.3-д зааснаар буцааж, 15 хэргийн үлдэгдэлтэй байна.
Оны эцэст 15 хэргийн үлдэгдэлтэй гарснаас хуульд заасан үндэслэлээр 5 хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 10 хэрэгт хуулийн хугацаанд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
2018 оны хагас жилийн байдлаар нэхэмжлэл хүлээн авсан,
 шийдвэрлэсэн байдал
Ховд аймагт Захиргааны хэргийн шүүх байгуулагдсанаас хойш
 шийдвэрлэсэн хэргийн тоон үзүүлэлт
2018 онд шийдвэрлэсэн 35 хэргийн 18 хэргийг шүүх хуралдаанаар, 17 хэргийг
 хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.
  2018 оны хагас жилийн байдлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэсэн 18 хэргийн 15 хэрэг буюу 83.3 хувийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2 хэрэг буюу 11.1 хувийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 1 хэрэг буюу 5.5 хувийг
нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна..
    Нийт шийдвэрлэсэн 35 хэргийн 33 хэрэг буюу 94.2 хувийг шүүгч дангаар, 2 хэрэг буюу 5.8 хувийг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэжээ.
 
Шийдвэрлэсэн хэргийг хариуцагчаар нь судлан авч үзвэл
ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙГ
  МАРГААНЫ ТӨРЛӨӨР НЬ АВЧ ҮЗВЭЛ
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭР ХЯНАГДСАН ХЭРГИЙН СУДАЛГАА
  
Улсын дээд шүүхээр хянагдсан хэргийн талаарх судалгаа 

Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.11.27-2023.12.01 Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Захиргааны танхим
2023.11.27-2023.12.01 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.11.27-2023.12.01 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.11.13-2023.11.7 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    November 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930