Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүн таслах ажлын талаар
2021 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГАА
2020 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГАА
2019 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГАА
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2017 онд өмнөх оны үлдэгдэл 98 хэрэг дээр шинээр 775 нэхэмжлэл, хэрэг хүлээн авч, 104 нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 24 нэхэмжлэлийг буцааж, 4 хэргийг шилжүүлсэн, 100 хэргийн үлдэгдэлтэй, Шийдвэрлэсэн 627 хэргээс 185 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх онтой харилцуулхад тайлангийн эхний үлдэгдэл 1 хэргээр өссөн байна. Шинээр хүлээн авсан нэхэмжлэл нь 5 хэргээр буюу 7.7 хувиар өссөн, бүгд хэрэг 18-р буюу 3 хувиар буурсан, үлдэгдэл хэрэг 2-р буюу 1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Оны эцэст үлдэгдэл 100 хэргээс 1 хэргийг хойшлуулсан, 26 хэргийн хэрэг хянан шийдрвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 73 хэрэгт хуулийн хугацаанд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Өмнөх онтой харьцуулахад түдгэлзүүлсэн хэргийн тоо 2-оор буюу 1 хувиар өссөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэг 11-р буюу 0.16 хувиар буурсан байна.

Өмнөх онтой харьцуулахад нийт шийдвэрлэсэн хэрэг 18 хэргээр буурсан, буцаасан хэргийн тоо 10-р буюу 0.24 хувиар өсчээ.

2017 онд шийдвэрлэсэн 627 хэргийн 442 хэргийг шүүх хуралдаанаар, 185 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өмнөх онтой харьцуулахад шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн тоо 6 хэргээр буюу 2.7 хувиар буурсан, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийн тоо 12-оор буюу 6.09 хувиар буурсан байна.

2017 онд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэсэн 442 хэргийн 366 хэрэг буюу 3.74 хувийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 46 хэрэг буюу 0.4 хувийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан, 30 хэрэг буюу 0.3 хувийг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар 14 хэрэг буюу 0.14 хувийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийт шийдвэрлэсэн 627 хэргийн 610 хэрэг буюу 93.7 хувийг шүүгч дангаар, 17 хэрэг буюу 6.27 хувийг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэжээ.

ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ИРГЭНИЙ ХЭРГИЙГ
МАРГААНЫ ТӨРЛӨӨР НЬ АВЧ ҮЗВЭЛ

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ БОЛОН ХЯНАЛТЫН
ШАТНЫ ШҮҮХЭЭР ХЯНАГДСАН ХЭРГИЙН СУДАЛГАА

