Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаан мэдээ

Эвлэрүүлэн зуучлалын 2023 оны 3-р улиралын мэдээ


2018 оны Хагас жилийн мэдээ





Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны бүтэн жилийн мэдээ

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн дагуу Улсын Их Хурлаас  Шүүхийн тухай багц хуулиуд баталсан нэг нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль юм. Энэхүү хуулиар иргэний эрх зүй болон хөдөлмөрийн ганцаарчилсан, түүнчлэн гэр бүлийн эрх зүйн маргааныг  шүүхийн бус аргаар эвлэрүүлэх ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, улмаар тухайн ажиллагааг  хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байна. Тус хуулийн ач холбогдол нь шүүхийн бус аргаар дээрх төрлийн маргааныг шийдвэрлэснээр иргэдийн хувьд ердийн журмаар шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээс гадна,
- Маргалдагч талуудын хугацааг хэмнэж, эвлэрүүлэн зуучлах процедур хялбар, нотлох баримтаар хязгаарлагддаггүй, талуудын харилцан яриа, тохиролцоог чухалчилдаг.
- Эвлэрүүлэн зуучлагчид хандсан тохиолдолд хураамж бага учраас зардал хэмнэх,
- Маргалдагч талууд  эвлэрүүлэн зуучлагчийн дэргэд нүүр тулан уулзаж, маргааны талаар ярилцаж санал бодлоо хэлэх боломжтой, илүү нээлттэй  чөлөөтэй учраас зөв шийдвэл гаргах давуу талтай.
- Талууд эвлэрч эвлэрэлийн гэрээ байгуулсан бол шүүгч баталгаажуулж шийдвэр гаргах учир гэрээний үүрэг биелэгдэнэ.
- Шүүхийн ачаалал багасна.
- Хэдий талууд эвлэрч чадаагүй ч цаашид маргаан үүссэн ч цаг хэмнэх боломжтой байдгаар бусад шүүхүүдийг бодоход давуу талтай байдаг.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дагуу нийт иргэний хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж буй 44 шүүхэд ажиллаж буй орон тооны эвлэрүүлэн зуучлалын нэг нь Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлал юм.
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлал нь 2014 оны 02 сарын 15-ны өдрөөс эхлэн тус шүүхэд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд сүүлийн 3 жилийн хугацаанд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг маргаан шийдвэрлэсэн байдлаас нь Эвлэрүүлэн зуучлалийн хэрэг маргаан шийдвэрлэстэй харьцуулбал:
  • 2015 онд тус шүүхэд ирсэн нийт хэрэг маргааны 22% буюу 164 өргөдөл,
  • 2016 онд тус шүүхэд ирсэн нийт хэрэг маргааны 47% буюу 565 өргөдөл,
2017 онд тус шүүхэд ирсэн нийт хэрэг маргааны 59% буюу нийт 368 өргөдлийг амжилттайгаар шийдвэрлэсэн бөгөөд, дээрх хувь тоон хэмжээгээр Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ачааллыг бууруулсан байна.
Эдгээр тоон судалгаанаас харвал Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжсэнээр иргэдийн хооронд энх тайванч уур амьсгал бүрдүүлэх, шүүхийн ачааллыг бууруулах, иргэн, хөдөлмөр, гэр бүлийн эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар буюу эвлэрүүлэн зуучлах шийдвэрлэх эрх зүйн орчин хэрхэн бүрдэж, Монгол улсын үндэсний эрх зүйн тогтолцоо “Эвлэрүүлэн зуучлалын эрх зүй” хэмээх шинэ салбар хэрхэн хүрээгээ тэлж, иргэнд хэрхэн Эвлэрүүлэн зуучлал хандах хандлага, шүүхэд иргэд хэрхэн итгэж үйлчлүүлж, шүүх хэрхэн үйлчилгээний байгууллага болж буйг тодхон харуулж байна.
шаблоны для dle
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.11.27-2023.12.01 Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Захиргааны танхим
2023.11.27-2023.12.01 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.11.27-2023.12.01 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.11.13-2023.11.7 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    November 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930